Хөвсгөлд 3 баавгайг аргагүй хамгаалалтаар аюулгүй болгожээ

2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн тухай аймаг, нийслэлээс ирүүлсэн урьдчилсан мэдээлэлд дурдсан байна.
Нийслэлд нэг удаагийн хуурамч дуудлага бүртгэгдсэн бол орон нутагт Архангай-2, Увс-1, Булган-1, Хөвсгөл-4, Хэнтий-2, Төв-2, Сэлэнгэ-1 буюу нийт 7 аймгийн нутаг дэвсгэрт 13 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан байна. Хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргасан бол 5 дуудлага, мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байна.
Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай гурван газар нутгийн 4 байршилд баавгай орж ирсэн тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь Хах Хэнтийн УТХГ, Улаантайгын УТХГ, Хан хөхийн нурууны БЦГ-т байна. Аймаг, сумдын шуурхай баг, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран ажиллаж байгаа гэж мэдээлэлд дурджээ.
Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээ
Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээг орон нутгийн шуурхай багийн шийдвэрээр хэрэгжүүлж, аюулгүй болгосон мэдээллийг нэгтгэсэн байдлаар дурдвал:
- Хэнтий аймаг: 10-ыг аюулгүй болгосон (зөвшөөрлийн дагуу 9, аргагүй хамгаалалт 1)
- Сэлэнгэ аймаг: 8-ыг аюулгүй болгосон (зөвшөөрлийн дагуу 7, аргагүй хамгаалалт 1)
- Хөвсгөл аймаг: 16-ыг аюулгүй болгосон (зөвшөөрлийн дагуу 13, аргагүй хамгаалалтаар 3)
- Дархан-Уул аймаг: 2-ыг аюулгүй болгосон
- Увс аймаг: 4-ыг аюулгүй болгосон
- Завхан аймаг: 3-ыг аюулгүй болгосон
- Төв аймаг: 2-ыг аюулгүй болгосон
- Нийслэл: нэгийг аюулгүй болгосон
- Архангай аймаг: нэгийг аюулгүй болгосон
- Булган аймаг: нэгийг аюулгүй болгож, хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэсэн
Холбоотой мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянган га талбай түймэрт өртжээ

НӨАТ-ын сугалааны тохирол: хоёр супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болов

Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан

Увс аймгийн Тариалан суманд 26 настай эмэгтэй малаа хайж яваад сураггүй болжээ

Г.Тэмүүлэн: «Онтре» татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

