Хотын захирагч: Цахилгаан машин руу шилжиж эхэлж байна

«Агаарын бохирдол ба шийдэл» сэдвийн хүрээнд Хотын захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өгч, автомашинаас ялгарах агаарын бохирдлыг бууруулах шийдлийг танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ: «Хөгжсөн хотын агаарын бохирдлын гол шалтгаануудын нэг нь автомашины хэрэглээ болдог. Манай монголчууд приус руу маш хурдан шилжсэн. Учир нь бензин бага иддэг. Тэгэхээр приус руу шилжсэн шиг одоо цахилгаан машин руу шилжиж эхэлж байна. Тиймээс цахилгаан машиныг цэнэглэх боломжоор хангах шаардлагатай. Энэ чиглэлд маш олон татварын хөнгөлөлтийг өгч байгаа» гэв.
Татварын хөнгөлөлтүүд
- Засгийн газраас цахилгаан автомашиныг гааль, онцгой албан татвараас чөлөөлсөн.
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох албан татвараас чөлөөлсөн. Одоо ИТХ-аар нийслэлээс төлбөртэй зогсоолоос эхний хоёр цагийг чөлөөлнө.
- Авто зам ашигласны татвараас 100 хувь чөлөөлөх төслийг ИТХ-даа өргөн барихад бэлэн болсныг ярилаа.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

