Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох авлигын хэрэг шүүхэд шилжлээ

AI мэдээ
Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох авлигын хэрэг шүүхэд шилжлээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох авлигын гэмт хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн байна.

Т.Даваадалай нь Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү, "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай, үеэл дүү "А..." ХХК-ийн захирал Н.Б, нэгжийн төслийн менежер А.Ербол нартай бүлэглэн 2024-2025 онуудад эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон гэж үзэж байна.

Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж ашиглан мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Хууль, эрх зүйНийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ