Хотын даргад хоёр сард 8,373 санал, хүсэлт ирж, 5,120 нь гомдол байна

Наймдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн НЗДТГ-аас ажиллуулж буй "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарт хоёр сарын хугацаанд нийт 8,373 хүсэлт, санал, гомдол иржээ. Үүний 5,120 нь гомдол, 2,548 нь хүсэлт, 400 нь мэдээлэл, 209 нь санал байна.
Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаагийн хэлснээр, ирсэн дуудлагын 7,774 нь мессежээр, 599 нь и-мэйл хаягаар ирж, шийдвэрлэлт 89.7 хувьтай байна. Шийдвэрлэлтийн дундаж хугацаа 5.9 хоног аж.
Тэрбээр "Нийслэлийн төрийн албан хаагчид тус дугаарт ирж буй хүсэлтүүдэд ач холбогдол өгч ажиллаж байна. Өнөөдөр 157 байгууллагын 500 гаруй албан хаагчдад цаашид иргэдийн хүсэлтэд илүү хурдан хугацаанд хариу өгөх, чанартай үйлчлэх, үйлчилгээгээ улам сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулж байна" гэлээ.
Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой.
Холбоотой мэдээ

Ханбогдод 700 гаруй хүн гүйсэн "Ханбогд марафон 2026" болж өнгөрлөө

Улаанбаатарт BYD-гийн Sky Shuttle-ийг 2027 онд туршиж эхлэхээр төлөвлөж байна

Агаарын чанарын мэдээллийн төв ашиглалтад орлоо

Хар тамхи 10 жил хэрэглэсэн иргэн: Онлайн дэлгүүрээс захиалах нь хувцас захиалахаас ч амархан болсон

Тайландын нисэх буудалд бүртгэлтэй ачаа тээшийг нээж шалгах журам эхэллээ

