Хотын дарга: Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй дарга нарын жагсаалт надад ирж байна

Нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга нарыг өөрчлөх гэж буй мэдээлэл гарсны дагуу хотын дарга Б.Пүрэвдагва байр сууриа илэрхийлжээ.
Олон нийтийн дунд яригдаж буй хэн нэгнийг үндэслэлгүй халж, солих асуудал байхгүй гэдгийг мэдэгдье
Тэрбээр ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй байгаа дарга нарын жагсаалт өөрт нь ирж байгааг хэлсэн. Гэхдээ хэн нэгэнтэй холбож, нэр цохсон жагсаалт ирээгүй гэдгийг тодруулсан.
Мөн 2024 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчмаа барьж ажиллана гэдгийг онцолжээ.
Сайн ажиллаж байгаа удирдлагуудад айх айдасгүй. Харин ажилдаа тааруухан байгаад нь шаардлагатай арга хэмжээг авна, ямар ч хайр байхгүй. Төрийн ажил учраас танил талын хүнээ татахгүй
гэж хотын дарга байр сууриа илэрхийлэв.
Холбоотой мэдээ

АНУ-ын ЭСЯ-ны шинэ барилгыг 2027 оны хавар барьж эхэлнэ

Г.Лувсанжамц: Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын санд хуримтлуулах санал өгсөн

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараахыг санал болголоо

П.Ганзориг: Цалин, тэтгэвэрт 1 их наяд гаруй төгрөг зарцуулна

Зеленский АНУ-аас ирсэн сануулга гэж үзсэн Старлинкийн хязгаарлалтыг тайлбарлав

