Хот доторх нийтийн тээврийн автобусанд суудал захиалахгүйг тодотгов

AI мэдээ
Хот доторх нийтийн тээврийн автобусанд суудал захиалахгүйг тодотгов

Улаанбаатар смарт компаниас нийтийн тээврийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой тухай мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа байршуулсан билээ.

Харин энэ нь зөвхөн хот орчмын чиглэлийн автобусны үйлчилгээнд хамаарахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтсээс тодотголоо.

Тус хэлтсээс “UBCARD аппликейшнээр зөвхөн Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалах боломжтой. Энэ нь хот орчмын үйлчилгээ юм. Харин хот дотор үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн автобусанд суудал захиалахгүй” гэв.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ