ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 451 болжээ

Цахим орчинд ХДХВ-ийн халдварын талаар тархсан мэдээлэлтэй холбогдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ) албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ХДХВ-ийн халдвартай, ХДХВ-ийн халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж байгааг онцлов.
Цахим орчинд тархаж буй энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй, хүний нэр төрд санаатай халдаж байгаа хуурамч мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагын зүгээс хариуцлагатай мэдэгдэж байна
Тоо баримт
- Манай улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдсэн.
- 2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон.
- Нийт тохиолдлоос нас барсан 73, гадны улс орнуудад амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа 322 (95.2 хувь) хүн байна.
- ХДХВ-ийн халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжиж халдварласан.
- ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн, тэдгээрийн 15 эх давтан төрсөн бөгөөд эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.
Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцлалын өндөр зэрэглэлтэй хамгаалагдсан байдаг. Мөн ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүд “Нууцын гэрээ” байгуулж ажилладаг гэжээ.


Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

