Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

ОХУ-ын Эрхүү хотод тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдож, аравдугаар сарын эхээр нас барсан. Уг өвчний шинж тэмдэг БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотод илэрсэн талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-ын Эрхүү хотод гарсан тахал өвчинтэй холбоотой асуудлыг Улсын онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцсэн. Урьд шөнө нь ОХУ-ын эрх бүхий байгууллагаас "энэ бол тахлын шинжтэй биш, санаа зоволтгүй, 5,000 мянган шинжилгээг авч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн" гэх мэдээлэл өгсөн" гэв.
Гэтэл өчигдөр Хөлөнбуйр хотод сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбогдуулан Хятадын талтай мэдээллээ солилцож байгаа бөгөөд Хятадын холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан Монголд ирчихсэн ажиллаж байна.
Н.Номтойбаяр мөн "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай зөвлөлдөөд өнөө өглөө ажлын бүрэлдэхүүн гарч, хил орчимд иймэрхүү асуудал үүсвэл хамгаалах урьдчилан сэргийлэх бэлэн байдал хэр байгааг шалгахаар явсан" гэж мэдэгдэв.
Холбоотой мэдээ

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

Тамхины бүтээгдэхүүний импорт есөн сард 81.9 сая ам.долларт хүрч, халаадаг тамхи 177 дахин өсжээ

