Хиймэл оюуны бичлэгт хууртаж залилуулах эрсдэл нэмэгдэж байна

AI мэдээ

Цахим орчинд хиймэл оюуны бичлэгт итгэж төөрөгдөх, ялангуяа ахмад настнууд залилуулах тохиолдол гарч байна.

Ахмад настан хиймэл оюун, жинхэнэ хоёрыг ялгаж чаддаггүйгээ хэлж байна. "Би бол хиймэл оюун, жинхэнэ хоёрыг ялгаж мэддэггүй юм. Хүүхдүүд л наадах чинь зохиомол зүйл шүү гэж хэлдэг. Надад бол жинхэнэ хүн шиг л харагддаг. Нэг удаа үзээд ялгаж салгаж чадахгүй юм байна" гэж тэр хэлсэн.

Иргэн хиймэл оюуны бичлэгийг үзэж үнэмшээд үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүст анхаарал болгоомжтой байж, үнэн бодитой эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна. "Бид нарын үе, бид нараас доош үе бол ялгаж чаддаг. Настай хүмүүсийн хувьд ялгаж танихад хэцүү л байх" гэж тэр хэлсэн.

МУИС-ийн багш, хиймэл оюун судлаач Б.Батдулам хиймэл оюуны талаарх мэдээлэл хангалтгүй байгаа нь шууд итгэж залилуулах эрсдэл дагуулж байгааг онцлов. "Хамгийн түрүүнд Мета датагийн AI тэмдэглэгээг харах хэрэгтэй" гэж тэр зөвлөв.

Хиймэл оюуныг таних энгийн 5 арга байна:

  • Нүдний анивчилт хэт жигд байх
  • Толгойн хөдөлгөөн, нүдний харц зөрөх
  • Амны хөдөлгөөн, дуу авиа зөрөх
  • Дууны өнгө хэт нэг хэвийн байх
  • Гарын хурууны тоо өөр байх

Нийгэм, эдийн засагХууль, эрх зүйУншигчдад
1

Холбоотой мэдээ