Хичээл, багийн ажил хийхэд тохиромжтой номын сангуудын цагийн хуваарь

Хичээлийн шинэ жил эхэлж, сурагч, оюутнуудад чөлөөтэй хичээллэх орчин хэрэгтэй болжээ. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй Монголын Үндэсний номын сан болон Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаас цагийн хуваарь, үйлчилгээний нөхцөлийг тодрууллаа.
Монголын Үндэсний номын сан есдүгээр сарын 16-ныг хүртэл 09:00–17:00 цагийн хооронд ажиллана. Уг өдрөөс хойш өвлийн хуваарьт шилжиж, ажлын өдрүүдэд 09:00–20:00 цаг хүртэл үйлчилнэ. Номын санд 16-аас дээш насны иргэд иргэний үнэмлэх, жилийн бүртгэлийн 10 мянган төгрөгөөр бүртгүүлэх боломжтой. Мөн бие даалт, багийн ажил хийх зориулалтын хоёр танхимтай гэдгийж номын сангийнхон хэллээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан зуны хуваарийн дагуу есдүгээр сарын 16-ныг хүртэл 09:00–18:00 цагт ажиллах бөгөөд дараа өдрөөс өвлийн хуваарьт шилжиж, ажлын өдрүүдэд 09:00–20:00, амралтын өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд үйлчилнэ. Тус номын сан хүүхдүүдэд зориулсан “Үлгэрийн цаг”, “Ойлгож уншъя”, “Номын клуб” зэрэг хөтөлбөрийг тогтмол зохион байгуулдаг аж. Мөн Америкийн Соёл, мэдээллийн төвийн 12 төрлийн англи хэл дээрх хөтөлбөр есдүгээр сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ.
Номын санд биеэр ирж бүртгүүлэхээс гадна “e-Mongolia” аппликэйшнээр ч бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хураамж нь хүүхдэд 3,000, насанд хүрэгчдэд 5,000, ахмад настан болон тусгай хэрэгцээт иргэдэд 2,000 төгрөг байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

