ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Ургуулдаг баялгаа нөөцлөх, борлуулах асуудалд Засгийн газар анхаарч төсвийн тодотголд 150 тэрбум төгрөг суулгасан

MassTV

"Намрын ногоон өдрүүд -Үндэсний үйлдвэрлэл 2026" үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр салбарын сайд Ц.Идэрбат 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны салбарын төсвийн онцлог зорилтын талаар мэдээлэл хүргэв.

Стратегийн нөөц бүрдүүлэлт: Дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 100,000 тонн улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлнэ. Мөн 12-13 мянган тонн төмс, хүнсний ногоог тариаланчдаас худалдан авч нөөцлөхөөр төлөвлөв.

Дэд бүтэц ба хадгалалт: Тариаланчдын хурааж авсан "ургуулдаг баялаг"-ийг урт хугацаанд чанарыг нь алдуулахгүй хадгалах, ангилан ялгах, савлах болон нэмүү өртөг шингээн борлуулах логистикийн сүлжээг дэмжинэ.

Намрын ургац хураалтын ажил болон дараа жилийн хаврын тариалалтыг сааталгүй явуулахад шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэхэд санхүүжилтийг зарцуулна. Засгийн газрын энэхүү шийдвэр нь дотоодын хүнсний хэрэгцээг найдвартай хангах, гурилын болон хүнсний ногооны үнийн тогтвортой байдлыг хадгалах, тариаланчдын орлогыг хамгаалахад чухал дэмжлэг болох юм.

Улс төрВидеоОнцлох мэдээ
9

Холбоотой мэдээ