ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр 10:30 цагт Төрийн ордонд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар нээлттэй мэдээлэл хийнэ.
Тэрээр ургац хураалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, ХХААХҮ-ийн салбарын сонсголтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөх юм.
Мөн 11:00 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төв байранд 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон хамтын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар МҮЭХ-ноос хэвлэлийн хурал зарлаж байна.
Хэвлэлийн хуралд төсөвт хөрөнгө мөнгө хэрхэн тусгагдаж байгаа, ажиллагчдын цалин, орлоготой холбоотой гаргасан шийдвэр, байгуулсан хамтын хэлэлцээр яагаад хэрэгжихгүй байгаа талаар МҮЭХ-ноос мэдээлэл, байр сууриа илэрхийлнэ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

