Хэлний аялгаар гадуурхах, шоолох нь хуулиар хориотой

Бусдыг хэлний аялгаар нь гадуурхах, шоолох үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, тэгш байдлын зарчимтай шууд холбогддог. Сүүлийн үед цахим орчинд "Увс хэл" гэх нэршил гарч, баруун аймгууд, тэр дундаа ойрад аялгыг зориудаар дуурайн шоглох, хэтрүүлэн үзүүлэх бичлэгүүд тархаж байна. Тухайн аялгыг тусдаа хэл мэтээр буруу ойлголт төрүүлж, "инээдмийн контент" болгон түгээж байгааг онцлов.

Энэ асуудлаар Увс аймгаас Улаанбаатарт суралцаж буй нэгдүгээр курсийн оюутан байр сууриа илэрхийлэв. Тэрээр их сургуулийн орчинд өөр өөр газраас ирсэн оюутнууд нэгнээ аялгаар нь ялгаварлах тохиолдол байдаг гэдгийг хэлэв.
"Цахим орчинд аялгыг хэтрүүлэгтэй ярьсан бичлэгүүд харагддаг. Увс хэл гэж тусдаа байхгүй, Ойрад аялга л гэж бий. Аялга бол алдагдах боломжтой өв. Энийг тээж яваа нь маш гоё зүйл байхад тэр хүмүүсийг шоглох нь сонин шүү дээ" гэв.
"Наадах чинь тусгаар хэл биз дээ. Чи нөгөө Увс хэлээрээ ярьчхаач" гэдэг.
Тэрээр аялгыг өв соёл гэж хүндлэн, хадгалж яваа хүмүүсээс суралцах ёстой гэдгийг онцлов. "Надад ингэж байгаа юм чинь надаас ахмад хүмүүст бүр таагүй санагддаг байх" гэж тэрээр нэмж хэлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

