Хаврын морин уралдааныг хуулиар зохицуулах төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэргүүтэй 25 гишүүн баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байна.
Төсөлд хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор морин уралдаан зохион байгуулахыг зөвшөөрөх заалт багтжээ. Мөн наадмын үеэр хаврын уралдаанд 14-өөс дээш насны хүүхэд унах зохицуулалтыг тусгасан байна.

Хаврын морин уралдааныг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй. Орон нутагт далд байдлаар хаврын морин уралдааныг зохион байгуулдаг учраас хуулийн заалттай болгох зайлшгүй шаардлага байна. Далд уралдааны улмаас хүүхэд бэртэх, амь эрсдэх зэргээр эрх нь зөрчигддөг.
— УИХ-ын гишүүн У.Отгонбаяр
Сар шинийн баярын дараа орон нутгийн удирдлагын шийдвэрээр хаврын морин уралдааныг зохион байгуулж болно. 14 наснаас дээш настай хүүхдээр унуулах зохицуулалтыг оруулсан.
— УИХ-ын гишүүн Ц.Туваан
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

