Харь улсад хэлмэгдсэн 240 иргэний гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

“Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 240 монгол иргэний нэр бүхий гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ энэ сарын 10-нд боллоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан уг арга хэмжээ тав дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай дүүргийн салбар комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Бурханы шашны төв Дэчинравжайлин хийдийн лам нар, цэргийн хөгжмийн анги болон хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл оролцов.
2001 онд ОХУ-ын Москва хотын Коммунарка мужийн Бутово дахь “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран Улсын комиссын санаачилгаар 2022 онд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгосон аж.
Москвад дуудагдаж, цаазын ял авсан Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин зэрэг төр, нийгмийн зүтгэлтэн, сэхээтний гэгээн дурсгалыг дурсан цэцэг өргөж, маанийн ерөөл айлдлаа гэж Улсын цагаатгах ажлын албанаас мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

