Хар тамхинд ороод 400 сая төгрөг зарцуулсан иргэний түүх

Мансууруулах бодисын хамаарлаа эмчлүүлж буй нэгэн иргэн өөрийн түүхээ сэрэмжлүүлэх үүднээс хуваалцжээ. Тэрээр хоёр жилийн өмнө Солонгост сурдаг байхдаа хар тамхи хэрэглэж эхэлсэн гэдгээ ярьсан.
Түүнийг их сургуульд 85 хувийн тэтгэлэгтэй сурдаг байхад нь Вьетнам хүүхдүүд вэйпийн шингэнтэй төстэй бодисыг санал болгож, таны хичээлд сайн гэж хэлсэн. Уг бодисыг хэрэглэснээр нойр, хоолгүй болж, эцэст нь хар тамхи болохыг мэдсэн. Вьетнам хүүхэд Солонгост хар тамхийн хэргээр баривчлагдаж, түүнээс хойш бусад хүмүүс түүнд хар тамхийг мөнгөөр зарж эхэлсэн.
Тэрээр Солонгост долоо хоногт 300 мянган воноор хар тамхи авдаг байснаа дурдсан. Дараа нь Монголд ирээд Оросуудын зохион байгуулсан илүү том сүлжээг олж мэдсэн. Энэ сүлжээ нь сайт хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, төлбөрийг крипто валютаар хүлээн авдаг бөгөөд Google maps дээр хаяг зааж, заасан газарт нь хар тамхи үлдээдэг ажээ.
Энэ хугацаанд тэрээр ойролцоогоор 300-400 сая төгрөг хар тамхинд зарцуулснаа хэлсэн. Эмчилгээний явцад нойрны асуудал нь сайжирч байгаа ч, хэрэглээгээ зогсоовол нойр хүрэхгүй, дотроосоо нэхэх болдог гэдгээ хуваалцсан.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

