Хан-Уулд 720 суудалтай сургууль энэ онд ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж байна. Тус сургуулийн нийт төсөвт өртөг ₮18.4 тэрбум юм.
Барилга угсралтын ажлыг “Гурванбулаг Сод” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд 170 гаруй сургуульд хэрэгжүүлж буй ногоон байгууламжийн төсөлд тус сургуулийг ашиглалтад орсны дараа хамруулах аж.
Сургуулийн барилга ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны хүүхдүүд улсын сургуульд суралцах боломж бүрдэнэ. Тус хороонд харьяалагдах Маршал таун, Ривер гарден, Скай гарден, Модунтаун хотхон орчимд улсын сургуульгүй байна.
720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг хоёр жилийн өмнөөс барьж эхэлжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

