Хан-Уул дүүрэгт ойн гал түймэр гарч, унтраах ажиллагаа явагдаж байна

AI мэдээ
Хан-Уул дүүрэгт ойн гал түймэр гарч, унтраах ажиллагаа явагдаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богд-Уулын Бага тэнгэрийн амны баруун урагш зүгт ойн гал түймэр гарсан тухай дуудлага өнөөдөр 11:49 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй алба хаагч унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Алба хаагчид очиход 20х30 метрийн талбай шатаж байсан гэж мэдээлсэн.

Нийгэм, эдийн засаг
0

Холбоотой мэдээ