Хагас кокс импортод жил бүр 288-300 тэрбум төгрөг зарцуулж байна

AI мэдээ
Хагас кокс импортод жил бүр 288-300 тэрбум төгрөг зарцуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өөрийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар өнөөдөр танилцуулга мэдээлэл өгсөн. Тэрээр "Агаарын бохирдол ба шийдэл" сэдвийн хүрээнд илтгэл тавьж, нүүрс пиролизийн үйлдвэрийн талаар дэлгэрэнгүй ярилаа.

"Манай улс ийм их нүүрстэй орон байж яагаад гаднаас хагас кокс аваад байгаа юм бэ гэж ярьдаг. Манай улсад хүрэн нүүрснээс хагас кокс гаргаж авах технологи нь байхгүй учраас жил бүр 288-300 тэрбум төгрөгийг зөвхөн хагас кокс импортолж авахад зарцуулж байгаа" гэж Б.Пүрэвдагва хэллээ.

Энэ мөнгийг Монголд үлдээх зорилгоор Багануур дүүрэгт нүүрс пиролизийн үйлдвэр барих шийдвэрийг энэ оны наймдугаар сарын 6-нд гаргасан. Одоогоор нийт есөн ААН саналаа ирүүлсэн бөгөөд шалгаруулалтын процесс явагдаж байна.

"2028 онд үйлдвэр маань ашиглалтад орно. Энэ нь ганцхан нүүрс пиролизийн үйлдвэр биш хий гарна, 40 мВт-ын цахилгаан станцтай. Мөн Багануур дүүргийн 450 иргэн шинэ ажлын байранд орох боломжтой төсөл" гэж хотын захирагч нэмж хэлэв.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
1

Холбоотой мэдээ