ХАА-н корпорацын дэмжлэгийн 3 төгрөг тутмын 1 нь авлага болж түгжигдсэн

AI мэдээ
ХАА-н корпорацын дэмжлэгийн 3 төгрөг тутмын 1 нь авлага болж түгжигдсэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Сонсголын үеэр Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд сүүлийн 10 жилд хийсэн хяналт шалгалтын дүн, илэрсэн алдаа зөрчлийн талаар танилцуулга хүргэв.

Дэмжлэгийн 3 төгрөг тутмын 1 нь авлага

Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК-аар дамжин ААН, малчид, тариаланчдад дэмжлэгээр олгосон гурван төгрөг тутмын нэг нь авлага болж байгааг онцлов.

Хөдөө аж ахуйн корпорацаас газар тариалан, мал аж ахуйн салбарт үрийн буудай, бордоо, шатахуун зэрэг 10-аад төрлийн дэмжлэгийг гэрээний дагуу олгодог байна.

Сүүлийн 10 жилд энэ салбарт олгосон дэмжлэгийг жишээ аван тайлбарлавал татвар төлөгчдийн төвлөрүүлсэн төсвийн мөнгөнөөс 3 төгрөгийг Хөдөө аж ахуйн корпорац тодорхой шаардлага хангасан иргэн, ААН-д дэмжлэг хэлбэрээр олж, иргэн, ААН нь мөнгөөр болон шилмэл үйлдвэрийн малаар, үр тариагаар эргэн төлөх ёстой байдаг байна.

Гэвч Хөдөө аж ахуйн корпорацаас олгосон гурван төгрөг тутмын нэг төгрөг нь авлага хэлбэрээр түгжигдсэн байгаа аж. Энэ нь дараа дараагийн зээлүүдэд Хөдөө аж ахуйн корпорацаас дэмжлэг авах шаардлагатай иргэн, ААН-үүдийн боломжийг хязгаарлаж, улмаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэв.

Аудитын дүн

Үндэсний аудитын газраас Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн 2016-2019 он, Хөдөө аж ахуйн дэмжих сангийн 2020-2022 он, Хөдөө аж ахуйн корпорацын 2023-2025 оны санхүүгийн тайланд аудит хийжээ.

2020, 2021 онд санал дүгнэлт өгөхөөс татгалзаж байсан. 2022, 2023 онд сөрөг санал дүгнэлтийг өгсөн. 2016, 2019, 2024, 2025 онуудад хязгаарлалттай дүгнэлтийг өгсөн байна.

  • Сангийн яамнаас Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн 2011-2018 хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Улмаар Тариалан эрхлэгчдийг дэмжих санд ₮96.8 тэрбумын, Мал хамгаалах санд ₮28.3 тэрбумын авлага, өр төлбөр зээлийн эргэн төлөлттэй холбоотой зөрчлүүд илэрчээ.
  • Хөдөө аж ахуйн корпорацын 2019-2025 оны санхүүгийн тайлангийн аудитаар авлага, өр төлбөрийн баталгаажуулалт чанаргүй, найдваргүй болох эрсдэлтэй, хуримтлагдсан авлагатай холбоотой нийт ₮627.2 тэрбумын зөрчил илэрчээ.

Хөдөө аж ахуйн корпорацаас олгож байгаа дэмжлэгийн эргэн төлөлт, авлагатай холбоотой зөрчлүүд сүүлийн 15 жилийн хугацаанд давтагдсаар байна гэдгийг шинжээч онцлов.

Мөн газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн дамжуулан зээлийн эргэн төлөлтийн хүндрэлтэй холбоотой ₮359.7 тэрбумын зөрчил илэрч байжээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
5

Холбоотой мэдээ