Х.Тэмүүжин: МАН УИХ-ыг намын хурал шиг бодож байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин улс төрийн нөхцөл байдал болон УИХ-ын дотоод зөрчлийн талаар ярилцлага өгчээ.
УИХ ажлаа хийж байгаа нь л энэ. Олон намын төлөөлөлтэй парламент өөрсдийн байр суурийг хамгаална. Эрх баригчдын удирдсан симфони хөгжим шиг ажилладаг бол УИХ байх утга учиргүй
Тэрбээр Монгол Ардын Нам УИХ-ыг намынхаа хурал мэтээр ойлгож байгааг шүүмжилсэн. Намын даргын хэлсэн үгийг бүгд дэмжиж, гараа өргөнө гэж андуурч байгааг дурдав.
УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол зарим талаараа хууль зөрчсөн гэж үзэж, түүнийгээ баллуурдах оролдлого гарсан гэлээ. УИХ эдгээрт хяналт тавьж, нягталж байгааг тэмдэглэв.
Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголд гурван асуудал байна.
Тэрбээр гурван асуудлыг нэрлэв: нэгдүгээрт, УИХ-аас батлаагүй чиглэлээр их хэмжээний төсвийг захиран зарцуулсан бөгөөд үүнийг төсвийн тодотголоор хаацайлах гэж оролдож байгаа; хоёрдугаарт, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн төсөв өргөн барьж, улмаар хуулийг өөрчлөх төсөл өргөн барьсан; гуравдугаарт, өнөөдөр улс орны хүндрэлтэй асуудлыг шийдэж чадахгүй, эдийн засгийн буруу бодлого хэрэгжүүлсэн гэдгээ дүгнэхгүй байна.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

