Х.Булгантуяа: 2026 оны төсөв батлахдаа цалингийн нэгдсэн бодлогыг алдагдуулсан
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалингийн бодлогын талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрээр төрийн албан хаагчийн цалингийн бодлого нэгдмэл байх ёстой гэдгийг онцлов. Аль нэг салбар нь Сангийн сайд дээр очиж яриа хөөрөө хийгээд цалингаа нэмүүлдэг байдлаар явах ёсгүй гэж үзэж байна.
Мөн жагсаж чаддаггүй төрийн тусгай албан хаагчдын цалингийн асуудал хойно орхигдож болохгүй гэв.
Тангараг өргөсөн гээд жагсах байтугай үг хэлэх эрхгүй хүмүүс ч байгаа. Энэ хүмүүсийн асуудлыг ч гэсэн адилхан авч үзэх хэрэгтэй.
Хувийн хэвшлээс хамаагүй бага цалин аваад ажиллаж байгаа алба хаагчид ч байгааг дурдав. Нэгдсэн байдлаар явах ёстой гэдгийг 2026 оны төсвийг батлахдаа алдагдуулсан гэж тэрээр хэлэв.
Мөн 10, 11, 12 сард боловсролын салбарын цалинг олгох мөнгөгүй болж байгаа байх гэж тэмдэглээд, 2026 онд ямар төсөв батсан гэдгээ өөрсдөө харах хэрэгтэй гэв.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

