Х.Баттулгын ирц 22.8 хувьтай байгаа бөгөөд намрын чуулганд нэг ч удаа суугаагүй

УИХ-ын гишүүн Х.Баттулга 2026 оны намрын ээлжит чуулганы гурван хуралдаанд нэг ч удаа оролцоогүй байна. Ирцийн тайлбарт түүнийг "гадаад томилолттой" гэж тэмдэглэсэн ч чуулганы үеэр гадаадад тоглолт үзэж байгаа зураг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.
126 гишүүнтэй парламент байгуулагдсанаас хойш Х.Баттулгын нийт ирц 22.8 хувьтай байна.
Тэрээр жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Одоо хуралдаа сууна аа. Ээж байнга загнаад байгаа" гэж хэлж байсан ч ирц нь хамгийн муу үзүүлэлттэй хэвээр байна.
Х.Баттулгын чуулганд суусан тоо:
- 2025 оны намрын ээлжит чуулган: 8/36
- 2025 оны хаврын ээлжит чуулган: 14/35
- 2026 оны ээлжит бус чуулган: 0/2
- 2026 оны намрын ээлжит чуулган: 0/3
"Айчи-Нагояа-2026" ХХ Азийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар ажиллажээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

