Х.Баттулга гишүүн чуулганыг 113 удаа тасалсан гэх ажлын тайлан

Улсын Их Хурлын цахим хуудсанд нийтэлсэн гишүүдийн ажлын тайлангаас үзэхэд Х.Баттулга гишүүний ирц хамгийн муу буюу чуулганыг 113 удаа тасалсан байна.
Тайланд түүний өргөн барьсан хууль 0, зохион байгуулсан сонсгол, аян, уулзалт 1, гадаад томилолт 34, дотоод томилолт 1 гэж бүртгэгдсэн байна.
Тэрбээр 2024 онд Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан бол 2025 оны долдугаар сарын 5-наас Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Одоогийн байдлаар Хууль зүйн болон Өргөдлийн гэсэн хоёр байнгын хороонд ажиллаж, Эдийн засгийн байнгын хороонд өмнө нь ажилласан.
Мөн таван ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, Жагсаал цуглаан хийх журам, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгүүд багтжээ. Эдгээр ажлын хэсгээс тодорхой санал, албан бичиг хүргүүлсэн ч тухайн саналуудаас хэд нь эцсийн зохицуулалт болж батлагдсан талаар тусад нь тодорхойлоогүй байна.
Тайланд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй таван төсөл, чиглэлийг дурдсан. Үүнд 6-18 насны хүүхэд бүрд сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг олгож, спорт, урлаг, дугуйлан зэрэг хүүхдийн хөгжилд зарцуулах “Хүүхэд хөгжлийн карт” бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тодорхой хувийг иргэдийн хамтын өмчлөлд шилжүүлэх эрх зүйн загвар бий болгох тухай тогтоолын төсөл, Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Тээвэр, логистикийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэл, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ.
Тайлантай parliament.mn хаягаар танилцах боломжтой.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

