Х:5 чиглэлийн сүүлийн автобусны цаг 22:00 болж, гурван автобус нэмэгдлээ

AI мэдээ
Х:5 чиглэлийн сүүлийн автобусны цаг 22:00 болж, гурван автобус нэмэгдлээ

Х:5 Налайх–Офицеруудын ордон чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орж, оройн цагаар үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлж, сүүлийн автобусны цагийг сунгасан байна.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос 7 тээврийн хэрэгсэл үйлчилдэг байсныг гурван автобус нэмж явуулдаг болжээ.

Мөн сүүлийн автобус 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад очихоор зохицуулсан байна.

Тус чиглэлийн нийтийн тээвэрт том хүн 1,000, хүүхэд 200 төгрөг төлж, гурван удаа дамжин суух боломжтой юм.

Нийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ