Гурван сараас дээш хугацаанд хүүхдийн тэтгэмж төлөөгүй 188 хүнийг илрүүлжээ

Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ) энэ оны эхний найман сарын байдлаар “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчил нийт 188 бүртгэгдсэн гэж мэдээлэв.
Зөрчлийн 93 буюу 49.5 хувь нь нийслэлд, 95 буюу 50.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Эрх бүхий албан тушаалтнаас 182 хэргийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд хүргүүлсэн бол зургаан хэргийг шалгаж байна.
Шүүхээс нийт 157 хүнд шийтгэл оногдуулсны 75 хүнийг торгож, 82 хүнийг баривчилжээ. Зөрчлийн холбогдогч нарын 154 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байна. Насны хувьд 18-25 насны гурав, 26-35 насны 48, 36-45 насны 87, 46-55 насны 19 хүн зөрчилд холбогджээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байдаг.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

