Гуравдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан. Энэ дагуу 2026 оны гуравдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Улаанбаатар хотод 1,469, улсын хэмжээнд нийт 2,735 иргэн бүртгүүлсэн. Нийслэлд шалгалтыг есдүгээр сарын 7-9-нд зохион байгуулах бөгөөд өдөрт дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн хамрагдахаар хуваарилжээ.
Өмнөх улирлуудын дүнгээс харвал 2026 оны I улиралд Улаанбаатарт 1,532 иргэн бүртгүүлснээс 1,049 нь буюу 68.5 хувь нь шалгалтад оролцож, 365 иргэн буюу 34.8 хувь нь тэнцсэн. II улиралд 1,152 иргэн бүртгүүлснээс 917 нь буюу 79.6 хувь нь шалгалт өгч, 326 иргэн буюу 35.6 хувь нь тэнцжээ.
Хоёр улирлын шалгалтаар нийт 691 иргэн буюу шалгалтад оролцогчдын 35.1 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа аж. Иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил, даалгаврыг ажиллах, холбогдох хууль, журмыг судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

