Говийн бүсэд цахилгаан станц барихыг цаг алдалгүй барина

Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрээ дотоодоосоо бүрдүүлэх, сумдын хүчдэлийн уналтыг бууруулах зорилгоор Эрчим хүчний яам хэд хэдэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна.
Азийн хөгжлийн банктай хамтран Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймгуудад сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Дундговьд 100 МВт-ын салхины станц, 8 аймгийн 21 суманд хүчдэлийн уналтыг бууруулах төслүүдийг нээлттэй зарлажээ. Мөн Оюу толгойн хэрэглээг хангах зорилгоор багц 3-ыг зарласан байна.
Говийн бүсэд нийт 1.7 сая кВт.цаг эрчим хүч хэрэгтэй бөгөөд энэ хэрэгцээг 99.5 хувийн найдвартай байдлаар хангах шаардлагатай гэдгийг Эрчим хүчний сайд Б.Найдалаа онцоллоо. Тэрбээр “Оюу толгой одоогоор жилд 140 сая ам.доллар төлж Хятадаас эрчим хүчээ импортолж байна. Бид энэ мөнгөө өөрсдөө олох боломжоо алдаж байна. Энэ станцыг аль эрт барих ёстой байсан тул Засгийн газар цаг алдалгүй барих ёстой” гэсэн юм.
Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Эрчим хүчний яамны цахим хуудсанд байршуулжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

