Говь-Алтайн хоёр суманд годрон өвчнөөр 13,890 ямаа устгажээ

Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд годрон өвчний улмаас өчигдрийн байдлаар нийт 32 өрхийн 13,890 ямааг устгалд оруулсныг Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газар мэдээллээ.
Өвчний тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус аймагт 570 ямаа годронгоор өвчилсөн байна. Голомтод байсан Цогт сумын 27 өрхийн 11,891, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999 ямааг устгажээ.

Годрон өвчний вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөг болон малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

