Горхи-Тэрэлжид “Мянган морьтон” арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монголын адууны соёл, өв уламжлалыг хадгалж, аялал жуулчлалд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээний хүрээнд “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн, “Адуун төвөргөөн” морьт жагсаал, “Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, адуучдын ур чадварын тэмцээн, эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн, морин хуурын үзэсгэлэн худалдаа, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Морьт харваанд Япон, Канад, Австрали, АНУ, Мексик, Францаас 14, Монголоос 73 тамирчин оролцож байна. Тэд цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд өрсөлдөнө.
Арга хэмжээг иргэд үзэж сонирхох боломжтой гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

