Гол замуудад 976 ширхэг нарны LED гэрэл суурилуулжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн гол болон туслах гудамж замуудад нарны эрчим хүчээр цэнэглэгддэг замын тэмдэглэгээний LED гэрэл байршуулсныг мэргэжлийн байгууллагаас мэдээлэв.
Уулын зам, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний авто замууд дээр нийт 976 ширхэг гэрэл суурилуулжээ.
Гэрлүүдийг замын зорчих хэсэг, уулзвар, огцом эргэлт, явган хүний гарц болон тусгаарлах зурвас зэрэг хөдөлгөөний онцгой шаардлагатай хэсгүүдэд байршуулсан. Шөнийн болон манан, цас, бороо, тоосжилт зэрэг үзэгдэх орчин хязгаарлагдмал үед авто замын чиглэл, эгнээний зааг, ирмэгийг жолоочид тодорхой харагдуулж, орчноо зөв баримжаалахад дэмжлэг үзүүлдэг байна.
Энэ онд Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад тэмдэг суурилуулахад ₮1.5 тэрбум, тэмдэглэгээг сэргээн шинэчлэхэд ₮4 тэрбум, нийт ₮5.5 тэрбумыг Нийслэлийн Замын Сангийн Хөрөнгөөс зарцуулахаар баталжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

