Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан
Годрон өвчний улмаас 20 мянган гаруй ямаа устгагдсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэв. Тэрээр ирэх долоо хоногт нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг дурдлаа.
Сайд Ц.Идэрбатын хэлснээр, аравдугаар сарын 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Өмнөх долоо хоногт 13 мянган ямаа устгагдаж байсан бол одоо 20 мянга болж нэмэгдсэн байна. “Годрон өвчний нөхцөл байдал харьцангуй намдаж байна” гэж тэрээр хэллээ.
Мөн 14 хоногийн өмнө Засгийн газраас годронгийн вакцин үйлдвэрлэх шийдвэр гаргасан. “Энэ ажил их нааштай байгаа. Ингэснээр устгал зогсоно гэсэн үг” гэж сайд онцлов. Түүнчлэн өвчний эх үүсвэрийг хуулийн байгууллага шалгаж байгааг найдаж байгаагаа илэрхийлэв.
Нөхөн төлбөр олгохын тулд устгасан малыг насны ангиллаар ялгах ажил үргэлжилж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм.
Холбоотой мэдээ

Г.Очмаа: Бавари мужийн сонгуульд хоёр дахь удаагаа сонгогдлоо

Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгөх тогтоолын төсөл боловсруулсан

Орон сууцны мэдээллийг E-Mongolia-гийн "Баталгаат байр" цэсэнд байршуулна

Г.Тэмүүлэн: «Онтре» татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

Б.Дашпүрэв: Өвлийн дизель түлшний үнэ 800-900 төгрөгөөр нэмэгдэнэ

