Гимнастикч Д.Энхтүвшин Азийн наадмаас харайлтын төрөлд VI байр эзэллээ

Азийн наадмын спортын гимнастикийн харайлтын төрөлд Монголын тамирчин Д.Энхтүвшин шигшээд өрсөлдөж, 13.733 оноогоор VI байр эзэллээ. Тэрээр урьдчилсан шатанд 13.216 оноо авч шилдэг наймд шалгарсан юм.
Энэ төрөлд Филиппиний тамирчин Карлос Юло 14.599 оноогоор алтан медаль хүртсэн бол Ираны Махди Олфати мөнгө, Хонконгийн Ка Ки Нг хүрэл медаль зүүв. Д.Энхтүвшингийн дараа Вьетнамын Хай Хан Трин, Малайзын Мухаммад Шарул Аймы нар жагслаа.
Алтан медаль хүртсэн Карлос Юло олимпын хошой алт, дэлхийн гурван алт, хос мөнгө, гурван хүрэл, тивийн аваргаас 12 алтан медаль хүртсэн тамирчин бөгөөд энэ удаагийн Азийн наадмаас хоёр дахь алтаа авлаа.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

