Гермес төвийн нүхэн гарц 73 хувьтай, гурван компанитай тохиролцоо удаашрав

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Гермес худалдааны төвийн урд баригдаж буй нүхэн гарцын ажил өнөөдрийн байдлаар 73 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Гэвч “Од групп” ХХК, “Глобал бридж” ХХК, Монгол Эксперс ХХК-ийн орц, гарц нөлөөллийн бүсэд өртсөнтэй холбоотойгоор талууд тохиролцоонд хүрэхэд хугацаа шаардаж байгааг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлэв.

Тус гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох нийт 0.7 км авто зам, төмөр замын доогуур нэвтрэх 38 метр урт, 12 метр өргөн нүхэн гарц, явган болон дугуйгаар зорчигчдод зориулсан замаас бүрдэнэ.
Нүхэн гарцыг ашиглалтад оруулснаар Геологийн төв лаборатори болон Гермес худалдааны төв орчмын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй болж, тухайн чиглэлийн хөдөлгөөний ачаалал буурах тооцоо байна.
Энэхүү төсөл нь БНХАУ-ын “ЭКСИМ” банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих ажлын нэг хэсэг юм.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

