Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноов

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газар хэлэлцжээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э-г эхнэрээ 2005-2020 онуудад байнга зодсон, 2023 оны 11 сараас 2025 оны 6 сарын хооронд нийт 7 удаа зодсон, 2024 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2025 оны 7 сард эхнэрийн тээврийн хэрэгсэлд байршил тогтоох GPS төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн, мөн 16 настай хүүгээ 2025 онд 3 удаагийн үйлдлээр зодож, гэрээсээ хөөсөн зэрэг үйлдлүүд багтсан байна.

2026 оны 9 сарын 18, 21-ний өдрүүдэд гэм буруу болон хохирол хэлэлцэх шүүх хуралдаанаар эхнэр Н-г 2005-2020 онуудад зодсон гэх үйлдэл хангалттай нотлогдоогүй, баримтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Харин 2024 онд эхнэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эхнэр болон насанд хүрээгүй хүүхдээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, эхнэрээ мөрдөн мөшгисөн гэсэн гурван гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ.
Оногдуулсан ял
Шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцээд дараах ялуудыг оногдуулсан:
- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял;
- Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хохирогч Н-ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял;
- Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан насанд хүрээгүй хохирогч Н-ийн буюу хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт 2 жилийн хорих ял;
- Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сараар тогтоож, энэ өдрөөс цагдан хорьж шийдвэрлэв.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

