Газрын тосны талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах үүрэг өглөө

AI мэдээ
Газрын тосны талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах үүрэг өглөө

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нартай уулзаж, газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүрэг өгсөн байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн, тогтвортой явах учиртай. Үүнд саад тотгор болж буй үйл ажиллагаанд хяналт тавих ёстой” гэж хэлсэн.

Тэрбээр Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, түлш шатахууны хараат байдлыг бууруулахад онцгой анхаарч байгааг тэмдэглэсэн. “Бид түлш шатахуун гаднаас авахад 2.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулж түүхий эдээр хангах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Энэ бол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал” гэж ярьсан юм.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ