Гавьяат барилгачин М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

AI мэдээ
Гавьяат барилгачин М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнажээ.

Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг удирдлагаар ханган ашиглалтад оруулж, орон нутгийн барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер, техникийн ажилчдыг бэлтгэх зэргээр салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан Гавьяат барилгачин Мятавын Могойторт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнуулсан байна.

Гавьяат барилгачин цол

  • Равдангийн Дамбий
  • Тогооборын Базардар
  • Сандагийн Тулга
  • Цэрэлийн Мэндбаяр
  • Нятжавын Даваажав
  • Ундрахын Ёндон
  • Балхүүгийн Ганзориг
  • Ядамсүрэнгийн Дашдорж
  • Дондогдоржийн Нямаа
  • Лхагвасүрэнгийн Болдсайхан
  • Сэнгэжавын Алтангэрэл

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

  • Ишийн Батням
  • Зундуйн Туул
  • Түдэвийн Энхтуул
  • Одсэрийн Жаргалсайхан

Алтан гадас одон

  • Даваажавын Бямбацэрэн
  • Бат-Очирын Сүнжидмаа
  • Борчулууны Чулуунцэцэг
  • Нансалын Энхтайван
  • Ганбатын Баярцэцэг
  • Балгансүрэнгийн Гандолгор
  • Мөнхсаруулын Энхбаатар

Хөдөлмөрийн хүндэт медаль

  • Жагаагийн Бэхбат
  • Баярсайханы Энхчимэг
  • Өлзийбаярын Мөнхбаяр
  • Жаргалсайханы Батболд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.

Улс төр
1

Холбоотой мэдээ