Галт суманд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ хичээлийн байр ашиглалтад орж, нээлтээ хийсэн талаар Боловсролын Яам мэдээлэв.
Энэхүү бүтээн байгуулалтад улсын төсвөөс 15.7 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд сургалтын орчны чанар, хүртээмжийг дээшлүүлж, хүүхэд бүрт аюулгүй, эрүүл, тав тухтай суралцах нөхцөлийг бүрдүүлж байна гэж тус яамнаас онцлов.

Цаашид Галт сумын сургуулийг бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн хэв загвараар хөгжүүлэх боломж нээгдэж байгаа нь орон нутгийн боловсролын чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах чухал алхам болно гэж мэдээлэлд дурдсан.
Шинэ сургууль нь Галт нутгийн хүүхэд, залуусын сурч хөгжих боломжийг өргөжүүлж, ирээдүйн мэдлэг чадвартай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх боловсролын орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

