Гадаадын 94 иргэнийг албадан гаргаж, дахин оруулахгүй байх хугацаа тогтоов

AI мэдээ
Гадаадын 94 иргэнийг албадан гаргаж, дахин оруулахгүй байх хугацаа тогтоов

Гадаадын иргэн, харьяатын газраас наймдугаар сард гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 27 удаагийн хяналт шалгалт хийж, 145 аж ахуйн нэгж байгууллагын 2,299 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Зөрчилд холбогдсон нийт 2,994 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ.

Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.55 хувь буюу 28,741 нь уригч хуулийн этгээдээр, 8.15 хувь буюу 244 нь хувь хүнээр, 0.30 хувь буюу ес нь уригч иргэнээр зөрчил гаргасан байна.

Уригч хуулийн этгээд нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн, виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасан хариуцлага хүлээсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.

Уригч иргэн, хуулийн этгээд нь уригдагч гадаадын иргэнийг зөрчлөөс урьдчилан сэргийлж, тухайн иргэний виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгах, хүчинтэй хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх, эсхүл Монгол Улсаас гаргах, нутаг буцаахыг анхааруулав.

Нийгэм, эдийн засагХууль, эрх зүйУншигчдад
1

Холбоотой мэдээ