Гадаад улсад хар тамхины хэргээр Монголын 41 иргэн ял эдэлж байна
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, эргэлтэд хяналт тавих сонсгол санаачлах албан бичгээ УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлэхэд бэлэн болсныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдээллийн үеэр мэдэгдэв.
ЦЕГ-ын мэдээллээр 2026 оны эхний 8 сард улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 365 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр гэмт хэрэгт өсвөр үеийнхэн, залуучууд ихээр холбогдож байгааг тэрээр онцлов.

Гадаад улсад хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт Монгол Улсын 41 иргэн хорих ял эдэлж байгаагаас БНХАУ-д 34, БНТУ-д 3, ХБНГУ-д 2, БНСУ-д нэг, Япон улсад нэг хүн тус тус ял эдэлж байна.
Ял эдэлж буй иргэдийн хорих ялын хугацааг дурдвал, 1-ээс 25 жилийн ял шийтгүүлсэн 4 хүн, 20 жил хорих ял шийтгүүлсэн 3 хүн, 19 жил хорих ял шийтгүүлсэн 1 хүн, 12 жил хорих ял шийтгүүлсэн 1 хүн, 11 жил хорих ял шийтгүүлсэн 2 хүн, 10 жил хорих ял шийтгүүлсэн 4 хүн, 9 жил хорих ял шийтгүүлсэн 2 хүн, 7 жил хорих ял шийтгүүлсэн 2 хүн, 5 жил хорих ял шийтгүүлсэн 11 хүн, 4 жил хорих ял шийтгүүлсэн 5 хүн байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

