Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярилцав

AI мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны аравдугаар сарын 5-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярилцсан байна.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж буйд талууд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, ирэх онд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиохыг онцлон тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг хоёр талын хамтын ажиллагааны механизм, яриа хэлэлцээгээр харилцаа улам бэхжиж буйг тэмдэглэсний зэрэгцээ Мянганы сорилтын Хоёрдугаар Компакт амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио Монгол Улс олон улсын тавцанд АНУ-ын бодлого, санаачилгыг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.

Мөн талууд харилцан ашигтай салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.

Улс төрУншигчдад
3

Холбоотой мэдээ