Гачуурт, Хуандайн амд цахилгаан хангамжийг сайжруулах ажил эхэлж, гурав хоног хэрэглээг зохицуулахыг зөвлөв

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах томоохон ажил хийгдэхээр болсон байна.
35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчлөх ажлыг есдүгээр сарын 23-наас эхлэн 24, 25-ны өдрүүдэд гүйцэтгэнэ.
Иймд Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид есдүгээр сарын 23-нд 11:00-18:00, есдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас зөвлөлөө.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

