Г.Занданшатар: С.Амарсайханы гүтгэлэг үндэслэлгүй

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы өчигдөр /2026.09.15/ хийсэн мэдэгдэлд хариу өгчээ. С.Амарсайхан удган Булнай гэх эмэгтэйг Г.Занданшатарын хамаатан бөгөөд хууль хүчний байгууллагаас зарласан тендерийг авдаг гэж мэдэгдсэн. Мөн ШШГЕГ-ын харьяа нүүрсний болон гантиг чулууны ордыг ашиглах асуудлыг Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай нийлж үүрэг даалгавар өгсөн гэжээ.
Г.Занданшатар хариултдаа эдгээр мэдэгдлийг няцаасан. Тэрбээр 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх боломжийг судлах, ШШГЕГ-ын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн гэж мэдэгдсэн. Энэ талаар Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээ нийтлэгдсэн гэж тэрбээр дурджээ.
Тэрбээр Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон гэх мэдэгдлийг ч няцаасан. Г.Занданшатар гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн бол Оюутболд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр томилогдсон гэж тодруулсан.
Түүнчлэн 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлж, хар тамхитай дайн зарлах үүрэг өгсөн гэж Г.Занданшатар мэдэгдсэн.
Хууль зүйн сайд хүн хууль сахиулах салбартаа мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлж, улс төрийн явцуу ашиг сонирхлоос салбараа хамгаалах үүрэгтэй
Г.Занданшатар С.Амарсайханыг хотын дарга болох үеэс нь эхлэн дэмжиж, Ерөнхий сайдын хувиар Шадар сайдаар томилж байснаа дурдсан. Гэтэл тэрээр танхимынхаа эсрэг байр суурь баримталж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, санал өгсөн тул үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж тэрбээр тайлбарласан.
Тэрбээр өөрийгөө улс төрөөс холдож, оюуны спортыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэж мэдэгдэж, хулгай, худалтай эвлэрэхгүй гэдгээ илэрхийлсэн.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

