Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-д хэлэлцэж байна

AI мэдээ
Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-д хэлэлцэж байна

Монгол Улсын Их Хурлын чуулганд Засгийн газрын гишүүнийг танилцуулж байна.

Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлсэн. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрөгч Пүрэв гарагт шинээр томилж буй танхимын гишүүнээ УИХ-д танилцуулахаар товлосон байв. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй тул өнөөдрийг хүртэл хойшилсон.

Энэ хугацаанд эрх баригч нам 30:38 гэх дотоод хуваагдлаа улам бүр батлан харуулав.

Харин өмнөх өдөр чуулганы танхимд гишүүд цөөхөн, хоосон суудал олон байгаа хэдий ч Г.Тэмүүлэнг хуулийн сайдаар томилохоор нэг танхимд зэрэгцэн сууж, өөд өөдөөсөө харан асуулт асууж, хариулт өгөн суугаа нь энэ юм.

Улс төрХууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ