Г.Лувсанжамц: Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын санд хуримтлуулах санал өгсөн
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Улсын төсвийг багасгах саналууд гаргаж байгааг тэрээр тодруулга өгөхдөө дурдлаа. Түүний хэлснээр, ихэвчлэн Зам тээврийн яамны төслүүдээс хасаж байгаа бөгөөд Хот байгуулалтын яам дээр ч байсан гэв.
Зам тээврийн яам дээр сумын төвүүдийг холбох 10-20 км замуудын мөнгө нь бараг нэг сургууль барихаар мөнгөтэй тэнцэж байна гэж тэрээр онцлов. Ийм жижиг замыг улсын төсвөөс биш, орон нутгийн хөгжлийн сангаас барих хэрэгтэй гэж үзэж байна. Ирэх жил 600 сая төгрөг 21 аймаг, нийслэл дээр хуваарилагдаж байгааг дурдав.
Хамгийн тулгамдаад байгаа нь Улаанбаатараас Замын-Үүдийн замыг дөрвөн эгнээ болгох хэрэгтэй байгаа. Манай улсын бүх экспорт импорт тэр замаар явж байгаа.
Оюутолгойн ногдол ашгийн санал асуулгад түүний хувьд хуримтлалын сандаа хуримтлуулах, иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулахад саналаа өгсөн гэв. 2026 оны төсвийн жил дуусаагүй байгааг тэрээр сануулж, ирэх жил ногдол ашиг хэдэн төгрөг болох нь батлагдаагүй байгааг онцлов.
Тэгэхээр ирэх жил ногдол ашиг хэдэн төгрөг болох уу гэдэг нь батлагдаагүй байгаа. Батлагдаагүй байгаа зүйл дээр ийм юм хийн гээд зарлахаар ногдол ашиг бага өгөхөөр бол худлаа ярьсан хэрэг болно.
Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германд төрийн айлчлал хийхээр мордлоо

АНУ-ын ЭСЯ-ны шинэ барилгыг 2027 оны хавар барьж эхэлнэ

Хотын дарга: Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй дарга нарын жагсаалт надад ирж байна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараахыг санал болголоо

П.Ганзориг: Цалин, тэтгэвэрт 1 их наяд гаруй төгрөг зарцуулна

