Г.Лувсанжамц: Хуралдаа ирэхгүй байж төсвийг эсэргүүцэж болохгүй
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц төсвийн хэлэлцүүлэгт оролцохгүй байгаа гишүүдийн асуудалд байр суурь илэрхийлсэн байна.
Тэрээр «Миний хувьд хуралдаа сууж байгаа. Хуралдаа суухгүй байгаа гишүүдээс асуух хэрэгтэй болов уу. УИХ-ын гишүүн тангарагаа өргөсөн учраас хуралдаа суугаад төсвийн тодотгол, ирэх жилийн төсвөө ярилцах хэрэгтэй байна. Зарим гишүүд дэмжихгүй байгаагаа хуралдаанд ирэхгүй байгаагаар илэрхийлж байна» гэж хэлсэн.
Тэрээр цааш нь: «Төсвийг таван үе шаттайгаар хэлэлцдэг. Дэмжихгүй байгаа агуулга байгаа бол тэр дээрээ санал гаргаад засаад явах боломж нь бүгд байгаа. Бүхлээрээ таалагдахгүй байна гээд хаяад, ажилдаа ирэхгүй байж болохгүй» гэж мэдэгдсэн.
Мөн МАН-ын бүлгийн хуралдааны ирц хүрч байгаа тул ороод ир гэсэн хүсэлт ирсэн бөгөөд хуралдаан эхлэхийг хүлээж байгаагаа дурдсан.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

