Г.Лхагвадорж: Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль, цэцэрлэгт 8.3 тэрбум төгрөг олгогдсон
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургууль, цэцэрлэгийн зардалд нийт 8.3 тэрбум төгрөг олгогдсоныг тодрууллаа.
Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуулиудын зардлыг гаргаж ирсэн. Нийтдээ 8.3 тэрбум төгрөг өнгөрсөн хугацаанд олгогдож иржээ. Би төрөөс нэг ч төгрөг авч байгаагүй гэж ярьсан нь худлаа болох нь харагдаж байна.

Тэрбээр Ерөнхий сайдын ярианаас 10 аймгийн дулааны цахилгаан станцтай холбоотой асуудалд санхүүжилт хийх гэж байгааг сонссон гэв. БНСУ-ын санхүүжилтээр баригдах байсан уг асуудал одоо шүүх дээр явагдаж байгаа тул төсөвтэй холбоотой асуудлыг дураараа өөрчлөөд, хүссэнээрээ зарцуулж болохгүй гэж мэдэгдлээ.
Мөн тэрээр АН-ын зүгээс итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирэхийг уриалж, 8.3 тэрбум төгрөгийг Ерөнхий сайдын хамаарал бүхий цэцэрлэг, сургуулиуд руу орсон байхад яагаад өнөөдрийг хүртэл хамааралгүй гэх зүйлийг хэлээд байгаа юм бэ гэж асуув.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

