Г.Дамдинням: Шатахууныг “шаглаж” хүний зовлонгоор жаргал хийж болохгүй
Өнгөрсөн шөнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөл шатахуун түгээх станцуудад газар дээр нь очиж ажилласан. Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрээр нэг хүн өдөрт машинаа нэг удаа дүүргэх зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь дахин дахин очиж оочирлох тохиолдол гардаг бөгөөд шатахууны хомсдолтой байхад зарим хүмүүс хүний зовлонгоор ашиг хийдэг ажилтай болсон гэлээ.
Шатахууныг нөөцөлж, шаглаж байгаа хүмүүст хандаж, ядарсан үед монголчууд бие биеэ бодох хэрэгтэй гэж хэлсэн. Заавал захиргааны арга хэмжээ авахгүй, ухамсраар шийдвэрлэхийг уриалж, хомсдолыг зориудаар бий болгож, дундаас нь ашиг олох асуудал гарч байгааг онцоллоо.
100 мянгаас дээш торгуультай бол шатахуун өгөхгүй гэж хэлээгүй.
Хүмүүс ажлыг сайжруулах зорилгоор түүнтэй уулзаж, олон санал гаргадаг бөгөөд энэ нь тэдгээрийн нэг гэв.
Шатахуун түгээх станцад өдөржингөө зогсож байгаа жаахан хүүхдийг загнаад яахав дээ. Намайг л загна. Бид биедээ уурлалаа гээд шатахуун нэмэгдэхгүй.
Тухайн хүүхдийг загнаж дайраад байхаар нь "Загнаад байвал битгий шатахуун өг" гэж хэлсэн бөгөөд энэ нь буруу ойлгогдсон бол хүлцэл өчиж байна гэлээ.
Гаднаас орж ирж байгаа шатахууныг агуулах руу оруулалгүй шууд түгээлтэнд гаргаж байгаа бөгөөд аравдугаар сард байдал тогтворжино гэж тэрээр мэдэгдлээ. Мөн жилийн өмнө түүнийг ажлаа авахад газрын тосны үйлдвэрийн ажил 28 хувьтай байсан бол одоо 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгааг дурдлаа.
БНХАУ-аас тогтмол авдаг гэрээтэй болох гээд ажиллаж байгаа бөгөөд түүнийг ажил авч байхад урдаас дамжуулан ачих байгууламж байгаагүй, харин одоо гурван дамжуулан ачих байгууламжийн ажлыг дуусгалаа. Сингапураас шатахууныг хөнгөлөлттэй авах зорилготой байгаа бөгөөд олон эх үүсвэрээс авах ажлуудыг хийж байна гэж хэллээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

