Г.Дамдинням: Евро-5 стандарт руу бүрэн шилжинэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн бүтээгдэхүүний яамны сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, үнэ болон стандартын асуудлаар тодруулга хийлээ.
Тэрээр захиалгыг нэгтгэн өгөх, тогтмол авах, ядарсан үедээ хандахаас татгалзах хүсэлтийг тавьсан бөгөөд зохион байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Бид жилдээ хамгийн багадаа 3 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. 3/1 буюу 1 сая тонн бүтээгдэхүүн авах зорилттой ажиллаж байна.
Урд хил дээрх дамжуулан ачих байгууламжийн хүчин чадал Монгол Улсын нийт хэрэглээний 60 хувийг хангах боломжтой болжээ.
Хоёр хувийн хэвшлийн дамжуулан ачих байгууламж шинээр бариулж дууссан.
Үнийн хувьд дэлхийн зах зээлийн үнээр авахаас өөр аргагүй байгаа. Евро стандартын хоёр төрлийн шатахууныг зөвхөн ОХУ-д үйлдвэрлэж байна. ОХУ өөрөө евро-5 стандарттай бол БНХАУ бүхэлдээ евро-5 үйлдвэрлэдэг. Тиймээс цаашид евро-5 руу бүрэн шилжихээс өөр аргагүй байдалд орж байгааг сайд онцлов.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

