Фолклэндийн маргаан: Трамп Их Британид туслахгүйгээ мэдэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Аргентинтай Фолклэндийн арлуудын маргаанаас үүдэн дайтах тохиолдолд Их Британид цэргийн тусламж үзүүлэхгүйгээ илэрхийлжээ. Тэрээр энэхүү байр сууриа Ираны эсрэг АНУ-ын цэргийн ажиллагаанд Британи дэмжлэг үзүүлээгүйтэй холбосон байна.
GB News сувгийн ярилцлагад “Танай улс сайн ажиллахгүй байгаа. Танайх газрын тосны ихэнх хэсгээ Ормузын хоолойгоор авдаг мөртлөө надад туслаагүй” гэж Трамп хэлсэн нь түүний Фолклэнд асуудалд төвийг сахих эсвэл Аргентины талд орох боломжтойг харуулж байна.
Үүнээс өмнө Трамп Их Британийг батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхгүй бол арлуудын талаарх АНУ-ын байр суурийг эргэн харна, тэр дундаа Аргентины талд зогсохоор сүрдүүлж байсан юм.
Трамп Кир Стармерын засгийн газрыг шүүмжилсэн бөгөөд түүний хэлснээр Их Британийн ерөнхий сайд асан Стармер Ормузын хоолойд хөлөг онгоц илгээхэд татгалзсан нь “маш их харамсмаар” хариулт байжээ.
Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей өнөөдөр арлуудын талаар “түүхэн” мэдэгдэл хийх хүлээгдэж буй бөгөөд Атлантын далайн баруун өмнөд хэсэгт орших Фолклэндийн арлууд нутаг дэвсгэрийн маргааны гол асуудал хэвээр байна. 1982 оны дайнд ялснаар Британи арлуудыг хяналтандаа авч байсан түүхтэй.
Энэ асуудалд Их Британийн засгийн газрын төлөөлөгч “Фолклэндийн арлын оршин суугчид бол өөрсдийн ирээдүйг шийдэх эрхтэй Британичууд” хэмээн мэдэгдсэний дээр тэднийг хамгаалах амлалт гуйвшгүй гэж нэмж хэлжээ. 2013 оны бүх нийтийн санал асуулгаар арлын оршин суугчдын 99.8 хувь нь Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг дэмжиж байсан юм.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

